МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА
ХББОС-ын сайдын 2025.08.28-ны өдрийн 198 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл"-ийн ээлжит хурал 2025.09.22-ны өдөр хуралдаж хурлын шийдвэрээр "Барилгын салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт"-ыг 11 дүгээр сарын 03-28 өдрүүдэд зохион байгуулах, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг томилох, Зөвлөх зэрэг горилох инженерүүдийн рефератын сэдэв зэрэг асуудлуудыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэв. 2025.11.03-11.28 өдрүүдэд болох шалгалтад хамрагдах хүсэлтэй мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдийн материалыг цахимаар хүлээн авах бөгөөд энэхүү цахим системийн талаарх мэдээллийг тун удахгүй танилцуулах болно.
Жич: Шалгалт өгөх хүсэлтийн материалыг цаасаар хүлээн авахгүй болно.
Нийтэлсэн:
2025-09-23