ХБНГУ-ын Эдийн засгийн яамны санжүүжилттайгаар Бавари мужийн BBW сургалтын төвөөс зохион байгуулдаг хөгжиж буй улс орнуудын мэргэжилтнүүдийг чадавхижуулах олон улсын сургалтад Холбоо нь 2023 оноос эхлэн гишүүд, инженерүүдээ хамруулж байгаа билээ. 2025 оны сургалтын сэдэв нь "Хог хаягдлын менежмент" сэдвийн хүрээнд 09 дүгээр сарын 20-27 өдрүүдэд Бавари мужын Хоф хотод зохион байгуулагдаж, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Глобал бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын 18 мэргэжилтнүүд хамрагдлаа. 
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-с энэ удаагийн сургалтад Дэд ерөнхийлөгч А.Ичинхорлоо тэргүүтэй 5 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд боловсролын байгууллагыг төлөөлж ШУТИС-н БАС-н багш Т.Мөнх-Өнөр, зураг төслийн байгууллагыг төлөөлж Орхон констракшн ХХК-ийн захирал Н.Эрдэнэсүрэн, угсралтын байгууллагыг төлөөлж Макс өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэн-Өлзий, төрийн байгууллагын төлөөллөөр ХББОСЯ-ны шинжээч Б.Баярдулам нарыг сонгон оролцууллаа.
Семинарын үеэр сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд Бавари мужийн Хоф хотын Хог хаягдлын холбоо, Хоф хотын том овортой хог хаягдлыг зохицуулах Writer geben компани, Германы эдийн засгийн сургалтын төв BBW, Хоф хотын Ногоон хог хаягдал боловсруулах компани, Бүх төрлийн хуванцарыг дахин боловсруулах үйлдвэр, Угаах, жижиглэх, халдваргүйжүүлэх модулийн үйлдвэрийг нийлүүлэх, доторх иж бүрэн ажиллагааг хангах зөвлөх үйлчилгээ хийдэг Krones групп зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ удаагийн сургалтад Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын удирдлагууд оролцсоны үр дүнд Германы эдийн засгийн BBW сургалтын төвтэй хамтран ажиллаж, энэхүү семинарыг барилгын үйл ажиллагааны чиглэлээр холбооны гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Сургалтад хамрагдсан төлөөлөгчдөд маань Герман улсын техник технологи танилцуулж, туршлага судлах боломжийг бий болгож хамтран ажилласан Германы эдийн засгийн BBW сургалтын төвийн төслийн менежер Анника Брухан болон орчуулга хийх, суралцагсдад хөтөч зөвлөгөө тусламж үзүүлж тусалсан Эрдэнэбат, Мөнхбаатар нартаа талархахын ялдамд ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.