• 976-11-330985
  • info@mace.org.mn

МЭНДЧИЛГЭЭ

"Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ нь 29 дэхь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын барилгын салбарт ажиллаж буй барилгын салбарын инженерүүдийг хөгжүүлэх, чадавхижуулах эрхэм зорилгынхоо хүрээнд өнөөдрийг хүртэл 7216 инженерүүдийг хамруулсан сургалтууд зохион байгуулсан байна. Энэхүү сургалтуудыг зохион байгуулах гол хүчин зүйл, нөөц бол сургагч багш нар билээ. Залуу үеэ бэлтгэх, салбарын инженерүүдийг хөгжүүлэхэд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, салбартаа оюуны хөрөнгө оруулалт хийж буй эрхэм хүндэт академич, профессор, доктор, зөвлөх болон мэргэшсэн инженерүүдээрээ бахархаж байна.

Та бүхний минь оюуны үйлс, бүтээлч, техник сэтгэлгээ Монгол улсын бүтээн байгуулалтын үнэлэмжийг өндөрт өргөж, мэдлэг чадвараар дэлхийд өрсөлдөх инженерүүдийг бэлтгэх их үйлсэд тань амжилт ололтоор дүүрэн байхыг хүсэн ерөөж, Багш нарын баярын мэндийг дэвшүүлэн, ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтыг 2012 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд 2018 оноос хойш "Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох" төрийн чиг үүргийн хүрээнд сургалт эрхлэх чиг үүргийг 7 жил, 2024 оны 09 дүгээр сараас зохион байгуулагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа билээ.
МБИХ ТББ-ын сургагч багш нараар нийт 106 эрдэмтэн, доктор, профессор, зөвлөх болон мэргэшсэн инженерүүд ажилладаг бөгөөд бөгөөд Үүнээс:

Академич-1

Профессор, доктор-11
Магистр -7
МУ-ын зөвлөх инженер -56,
МУ-ын мэргэшсэн инженер-31 байна.
Мөн хамгийн залуу сургагч багш нь 29 настай бол хамгийн ахмад сургагч багш 84 настай.
Нийт сургагч багш нарын 46 хувь нь эмэгтэй бөгөөд төрийн байгууллагын 10, боловсролын байгууллагын 18, бусад нь хувийн хэвшлийн инженерүүд байна.
Эрхэм хүндэт инженерийн мэдлэгийг түгээгч сургагч багш нараа,
Таны мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээрээ олон зуун инженерүүдийг хөгжүүлэн, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.
Ирээдүйг бүтээлцэж буй инженерүүдийн замыг гэрэлтүүлж, ухааныг тэтгэж байдаг сургагч багш нартаа баярын мэнд хүргэе.

Нийтэлсэн: 2025-10-02

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.