МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД "ASCE 2025 CONVENTION" ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны хамтын ажиллагаат Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны жил бүр зохион байгуулдаг "ASCE 2025 Convention" олон улсын
хурал АНУ-ын Вашингтон мужийн Сеаттле хотноо болж байгаа бөгөөд хуралд манай 6 гишүүд оролцож байна.
Энэ жилийн олон улсын хурал нь "Шинэ санаачлага, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх нь" сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд 60 гаруй сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болно.
Манай холбооны төлөөлөгчид Тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх ASCE /COS 73:23 танилцуулга, Цунами ба гамшгийн дараах барилгын үйл ажиллагааны төлөвлөлт хийх ач холбогдол, Барилга бүтээцийн хяналт, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах нь, Барилгын салбарын аюулгүй байдал ба ажлын байрны сорилтууд, Ажиллах хүчээ онцгой нөхцөлд бэлэн байлгах, Ирээдүйн тогтвортой дэд бүтцийн системийг хөдөлгөх ажиллах хүчний инноваци, Үе шаттай ирээдүйн төлөвлөлт: Барилгын тогтвортой байдлыг бэхжүүлэх нь, Төрийн байгууллагын ба авлига, түүнээс сэргийлэх, бодит жишээнүүд, AI ба иргэний инженерчлэл: Өнөөгийн хэрэглээ ба ирээдүйн боломжууд, Иргэний барилгын инженерийн ёс зүй ба хариуцлага сэдэвт салбар хуралдаануудад суулаа.
Энэ жилийн тус хуралд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнхбат тэргүүтэй Ричмон ХХК-ны УХАТ-ын зургийн инженер Ц.Бат-Оргил, Воркинг эт хэйт ХХК-ны Гүйцэтгэх захирал А.Мөнхжаргал, ССАЖЗЯ-ны хяналтын инженер Г.Жавхлан, БХТ-ийн мэргэжилтэн Н.Энхжаргал, “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл"-ийн хяналтын инженер Г.Энхтайван нар оролцож байна.
Нийтэлсэн:
2025-11-10