САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хурал /2025.12.05/-ны өдөр боллоо. Хурлаар дараах 7 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
- "Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйн шаардлага" Барилгын дүрмийн төслийг шинээр боловсруулсан тухай -/дэмжигдээгүй/
- "Үйлдвэрийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн шаардлага" барилгын дүрмийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай - /дэмжигдээгүй/
- "Хүйтний нөхцөлд бетоны ажлыг гүйцэтгэх аргачлал" барилгын дүрмийг шинээр боловсруулсан тухай - / ЗТХЯ-тай зөвшилцөж батлахаар дэмжигдсэн/
- "Авто зам болон төмөр замын геодезийн ажил" /БД 11-114-14/ дүрмийг "Авто зам болон төмөр замын геодезийн ажил" /БНБД 11-114-....../ барилгын норм ба дүрэм болгон шинэчлэн боловсруулсан төсөл - /дэмжигдсэн/
- "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө - /дэмжигдээгүй/
- "Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" боловсруулсан тухай - /дэмжигдсэн/
- "Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" боловсруулах зургийн даалгаврын төсөл - /дэмжигдсэн/

Нийтэлсэн:
2025-12-12