• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН СЕО НАРЫН СУРГАЛТ


Зохион байгуулагч
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо /МБИХ/ ТББ,
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/ ТББ
Сургалтын зорилго:
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудын салбарын бус мэргэжилтэй удирдах дээд шатны ажилтнууд /CEO/-ын барилгын салбарын эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, төслийн удирдлага, барилгын үе шатны ажлын үйл ажиллагаанд байх шаардагдах мэдлэг, чадваруудыг богино хугацаанд онол, практик хослуулан зааж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дадал чадвар эзэмшүүлэх, салбарын хэрэгцээ шаардлага, онцлогыг харгалзан тодорхой мэдлэгүүдийг системтэй олгоход чиглэгдэнэ.
Сургалтын давуу тал:
• Сургалтын хөтөлбөрийг барилгын салбарт бизнесийн онцлогт тохируулан боловсруулан гаргасан бөгөөд тухайн салбарт үйл ажиллагаагаа эрхлэгч удирдах албан тушаалтнуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана
• Салбарын бус мэргэжилтэй барилгын компанийн /ерөнхий болон гүйцэтгэх/ захирал нарын зайлшгүй мэдэх ёстой мэдлэгийг богино хугацаанд системтэйгээр эзэмшүүлж, дадлага туршлагыг нэмэгдүүлэх
• Сургалтад Монгол улсын барилгын салбарт нэр хүндтэй, Зөвлөх болон Мэргэшсэн зэрэгтэй, салбартаа тухайн чиглэлээр олон жил ажилласан дадлага, туршлагатай багш нар хичээл заана
• Төгсөгчдөд сертификат олгоно
Сургалт 2021.03.25-26 өдрүүдэд цахимаар явагдана.
Сургалтын төлбөр: 100.000 төгрөг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 330985, 70185055 утсуудаар лавлана уу.



Нийтэлсэн: 2021-03-12

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.