• 976-11-330985
  • info@mace.org.mn

30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 30 арга хэмжээг танилцууллаа.

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ үүсгэн байгуулагдсаны 30 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 30 жилийн ойг тохиолдуулан 30 арга хэмжээг төлөвлөн, 2026 онд хэрэгжүүлэх болно.

Энэхүү 30 ажлыг хамтран ажилладаг байгууллагууд болон гишүүддээ танилцуулах арга хэмжээг өнгөрсөн Баасан гаригт буюу 05 дугаар сарын 15-нд зохион байгуулсан бөгөөд  хамтын ажиллагаатай төрийн бус байгууллагууд болон холбооны гишүүн байгууллагууд, хувь гишүүд зэрэг 100 гаруй зочид оролцсон юм.

Арга хэмжээний үеэр Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул үндсэн 4 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа.

Зочид төлөөлөгчид маань хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэмжин ажиллахаар сэтгэлийн дэм буюу хандив өргөсөн бөгөөд хандив өгөхөө амалсан юм.  Холбооны маань 30 жилийн ойн ажлын анхных нь болох Монгол улсын зөвлөх инженер Д.Гомбосүрэнгийн маань “Газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетон бүтээц” номын нээлт болсон бөгөөд зохиогч маань тус номноосоо 100 ширхэгийг бидэнд бэлэглсэн билээ. Мөн оролцогч зочдоос азтан тодруулж, номын дээжээс бэлэглэв.

Холбооны 30 жилийн ойн арга хэмжээг дэмжин хандив өгсөн Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Барилгын Инженер Геологичдын холбоо ТББ, Барилгын Төсөвчдийн Холбоо ТББ, Цагаан Хуаран Консалтинг ХХК, Эрхэс Констракшн, Мөнх Ариун Булаг ХХК, Очиртон ХХК, Батс-Өргөө ХХК, МОГҮМБ ХХК болон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд болон Хувь гишүүд: Ц.Баяраа, Д.Мөнхжаргал, Ц.Бат-Оргил, Б.Ундармаа, Ц.Оргилболд, Д.Алтангэрэл, Ч.Бадамдарь нартаа баярлалаа.

 Энэхүү арга хэмжээнд амжиж ирээгүй ч гэсэн хандив өгөх байгууллагуудынхаа саналыг 10 дугаар сар хүртэл үргэжлүүлэн хүлээн авах болно.

 “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ үүсгэн байгуулагдсаны 30 жилийн түүхт ойг тохиолдуулан хандив өгсөн, цаашид ч өгөх та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний үзүүлсэн сэтгэлийн дэмжлэг нь холбооны төдийгүй барилгын салбарын хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр болох болно.

 Арга хэмжээний дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэндээ цувралаар танилцуулах болно.





Нийтэлсэн: 2026-05-18

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.