ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ ТЕХНИКИЙН АЯЛАЛ БОЛОВ.
2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн явц”-тай танилцах техникийн аялал боллоо.
Тус техникийн аялалд холбооны гишүүд болон барилгын салбарын 28 инженер, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү техникийн аялалаар: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй МЕГА ТӨСЛҮҮД болон НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН танилцуулгыг Нийслэлийн Хангарди ордонд хийгдэж төслийн талбайд бүтээн байгуулалтын явцтай бодитоор танилцаж, дэд бүтцийн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээлэл, ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй аялал боллоо.
Техник аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ, Моннис Инженеринг” ХХК болон тус аялалд идэвхтэй оролцсон инженер, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Нийтэлсэн:
2026-05-28