ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ГАНЗОРИГ-Н ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛИЙГ АЛДАРШУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын Хүндэт Ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат барилгачин, доктор (Ph.D), дэд профессор Эрдэнийн Ганзоригийн “ШУТИС-ийн Манай эрдэмтэд цувралын: Барилгын бүтээцийн харимхай-налархай ажлыг загварчлах ба газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах асуудалд” номын нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ 2026.06.05-ны өдөр боллоо.
Тэрээр барилгын салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, шинжлэх ухаан, боловсрол, мэргэжлийн холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ-ын Ерөнхийлөгчөөр 15 жилийн турш ажиллан олон улсын барилгын салбарын хамтын ажиллагаа, мэргэжлийн хөгжлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Энэхүү арга хэмжээ нь түүний олон жилийн бүтээлч хөдөлмөр, эрдэм шинжилгээний ололт амжилт, барилгын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг алдаршуулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Таны эрдмийн их үйлс улам өргөжин тэлж, шинэ бүтээл туурвил тань эх орныхоо хөгжил дэвшилд гэрэл нэмэх болтугай.
Нийтэлсэн:
2026-06-08