MACE ANNUAL MEETING 2026 ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.
"Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “MACE ANNUAL MEETING 2026” олон улсын арга хэмжээ 06 дугаар сарын 18-19 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн олон улсын арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээнүүд болно. Үүнд:
• 2026.06.18 нд “Барилгын төслийн менежмент ба дэвшилтэт технологи” Турк-Монголын хамтарсан техникийн семинар 14:00–16:00 цагт (цахимаар буюу ZOOM платформ)
• 2026.06.19 нд “Барилгын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ” Солонгос-Монголын хамтарсан техникийн семинар 09:30–12:30 цагт (Барилгын Хөгжлийн Төвийн 5 давхрын хурлын танхимд)
• 2026.06.19 нд “Барилгын салбарт хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх бодлого, зохицуулалт: Олон улсын туршлага” Олон улсын дугуй ширээний ярилцлага 14:00–16:00 цагт (Рамада Улаанбаатар Зочид буудлын 4 давхрын хурлын Дайманд танхимд)
Иймд энэхүү олон улсын арга хэмжээнд оролцох дотоодын инженер, мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ.
Төлбөр 300,000 төгрөг /Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын гишүүд 150,000 төгрөг/
Мэдээлэл авах утас: 94940985
Та доорх QR код болон дараах линк дээр дарж бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн линк:
Арга хэмжээний нэгдсэн хөтөлбөртэй танилцах линк:

Нийтэлсэн:
2026-06-11