ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
"Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ нь өнөөдөр (2026.06.30) “Монголын Ус Хангамж, Ариутгах Татуургын Мэргэжлийн Холбоо" ТББ болон “Мета Старт” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү "Санамж бичиг" -ийн зорилго нь барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад оршино.
Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай.
Нийтэлсэн:
2026-06-30