• 976-11-330985
  • info@mace.org.mn

ШАЛГАЛТЫН ЗАР

МЭРГЭШСЭН зэрэг горилохоор ТЕСТ-ийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүд маргааш буюу 08 дугаар сарын 29-ний БЯМБА гаригт 2-р шатны УР ЧАДВАР-ын шалгалт өгнө.

- Тестийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн 2-р шатны шалгалтын хуваарь өнөөдөр 15 цагаас хойш шивэгдэнэ.
- Өөрийн хамаарах хүрээний шалгалтын цагийг хавсралт зургаас харна уу.
- Бүх хүрээний ЗӨВЛӨХ, ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилох 1-р шатны БИЧГИЙН шалгалт мөн 08 дугаар сарын 29-нд 09:30 цагт болно. Бичгийн шалгалт өгөх мэргэжилтнүүдийн шалгалтын хуваарь шивэгдсэн тул та хуваариа https://shalgalt.mace.mn/request/check/2 линкээр харна уу.

- Зөвхөн Архитектор (Хот төлөвлөлтийн 1.1, Эзэлхүүн төлөвлөлтийн 1.2, Хот төлөвлөлтийн эдийн засагчийн 1.23)-ын хүрээнүүдийн Мэргэшсэний Ур чадвар болон Зөвлөхийн бичгийн шалгалтууд МАЭ-ийн байранд 10:30 цагт болно.

- Бусад инженер, төсвийн хүрээний шалгалтууд Барилгын Технологийн Коллежийн байранд явагдана.

- Мэргэшсэн зэрэг горилох УР ЧАДВАРЫН шалгалтад тестийн шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүд хамрагдана.

АНХААРУУЛГА: 2026.08.29 өдрийн БЯМБА гаригт Барилгын Технологийн Коллеж дээр шалгалт өгөх мэргэжилтнүүд МБИ Холбооны байранд шалгалтын цагаас 15-30 минутын өмнө ирж, бүртгүүлээд, танхимын хуваарилалтын дагуу шалгалтын танхимд нэвтэрнэ. БТК-н байр руу МБИ Холбооны хашаагаар дамжиж орно. БТК-ийн төв хаалгаар оруулахгүйг анхаарна уу.

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ өгөхдөө дараах зүйлсийг бэлдэж ирнэ.
1. АРХИТЕКТОРУУД:
Бал, Харандаа, Шугам, Баллуур, Өнгийн харандаа маркер, А3 хэмжээтэй Калкен цаас, А3 хэмжээтэй бичгийн цаас, Функцтэй тооны машин.
2. ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕРҮҮД:
Бал, Харандаа, Өнгийн бал, Шугам, Баллуур, Функцтэй тооны машин.
3. БАРИЛГЫН УГСРАЛТ, МАТЕРИАЛ, МАШИН ТӨХӨӨРӨМЖ, ТӨСӨВИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮД:
Бал, Харандаа, Шугам, Баллуур, Функцтэй тооны машин зэрэг өөрөөс шалтгаалах хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү.

Нийтэлсэн: 2026-08-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.