Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Холбооны 30 жилийн түүх, үйл ажиллагаа, хөгжил, Монгол Улсын барилгын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, үе үеийн инженерүүдийн хөдөлмөр, бүтээн байгуулалтыг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор баримтат кино бүтээхээр төлөвлөж байна.
Иймд дээрх бүтээлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх боломжтой продакшн, уран бүтээлийн баг, байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Баримтат киноны ажлын даалгавар болон тавигдах шаардлага-тай танилцан, үнийн саналаа холбогдох шаардлагын дагуу боловсруулж ирүүлнэ үү.
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ УРИЛГА
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Холбоо барих:
Утас: 94940985
И-мэйл: admin@mace.org.mn
Нийтэлсэн: 2026-10-01