Тус уулзалтаар дотор агаарын чанарыг сайжруулах хүрээнд агаар сэлгэлтийн систем; эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх хүрээнд халаагуурын эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлт; зураг төслийн ажлын уялдаа холбоог хангах хүрээнд ДХАС-ийн инженерүүдээс автоматикийн зураг төсөлд өгөх даалгаврын тухай авч хэлэлцлээ.
“HVAC мэргэжлийн клуб”-ийн уулзалт, хэлэлцүүлгийн модератороор МБИХ-ны УЗ-ийн гишүүн, Сургалт, судалгааны хорооны дарга, МУ-ын зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор Н.Хангайсайхан ажилласан бөгөөд дараах сэдвээр инженер мэргэжилтнүүд илтгэл тавилаа.
• “Агаар сэлгэлтийн системийн тоног төхөөрөмжийн сонголт, тооцоо” сэдвээр "БЭГА инженеринг" ХХК-ийн ерөнхий инженер, барилгын эрчим хүчний аудитор Б.Ганчимэг
• “ERV ба HRV системийн төлөвлөлт” сэдвээр ШУТИС-ийн БАС-ийн багш Б.Мандал
• “Агаар боловсруулах төхөөрөмжийн шүүлтүүр сонголт, даралтын алдагдал тооцох” сэдвээр “Оюу толгой” ХХК-ийн ДХАС-ийн зөвлөх Х.Бурмаа
• “Анхдагч ба хоёрдогч халаагуурын эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлтийн үр дүн” сэдвээр ШУТИС-ийн БАС-ийн ахлах багш МУ-ын зөвлөх инженер Б.Мөнхбаяр болон “Түмэн амгалан ордон” ХХК-ийн захирал Н.Хангайсайхан
• “ ДХАС-ийн инженерүүдээс автоматикийн зураг төсөлд өгөх даалгавар, уялдаа холбоо” сэдвээр “B-Control” ХХК-ийн захирал Л.Өнөрбат
Дараагийн уулзалтыг 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 80083410 тоот утас болон hvacclub2026@gmail.com цахим шуудангаар авах боломжтой.